Ч.Хүрэлбаатар: Цэцийн гишүүд ээ, арай ч дээ

Уншсан тоо: 106

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай  мэдээлсэн юм.

 Энэхүү шийдвэрийн үр дагаварын  талаар Сангийн сайд  Ч. Хүрэлбаатар өөрийн байр сууриа  твиттэр хуудасдаа илэрхийллээ.

"Ноцтой мэдээ... Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна.

Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ. Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!

Худлаа байх гэж найдаад шийдвэрийг нь бүтэн цаг уншаад эцэст нь аргаа бараад үүнийг бичиж байна. Залруулчих боломжтой бол хэр баргийн зүйл дээр гоншигноод байдаг зангүй тул болгочих гээд л гүйнэ.

Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна аа, сүүлийн 2 жилийн хөдөлмөр будаа болох нь. Цэцийн гишүүд ээ, арай ч дээ" гэжээ.

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд