Ж.Агиймаа: Хүүхдийн мөнгөнд орох судалгааг зогсоосон байгаа

Уншсан тоо: 1,437

Өрхийн амжиргааны судалгааны талаар Сүхбаатар дүүргийн 5-р хорооны нийгмийн халамжийн ажилтан Ж.Агиймаагаас тодрууллаа.

-Хүүхдийн мөнгөнд орох судалгаа хийж байгаа юу? Хүмүүс судалгаанд орох хүсэлт гаргахаар ирэхгүй байна гэсэн?

-Сонгуулийн жил өрхийн амжиргааны судалгаа явагдахгүй учраас энэ ондоо багтаж буюу ирэх сараас дахин судалгаа авч магадгүй. Яг тодорхой заасан хугацаа бол байхгүй байна.  Одоогийн байдлаар хүүхдийн мөнгөнд орох судалгааг зогсоосон байгаа.

-Хүүхдийн мөнгөний босго оноо хэвээрээ байгаа юу? Иргэний шинэчилсэн судалгаа хэзээ явагдах вэ?

-Хүүхдийн мөнгөний босго оноо хэвээрээ байгаа буюу 554 ба түүнээс дээш оноотой өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө өгдөг. Энэ шалгуур дээр ямар  нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй байна. Шинэчилсэн бртгэлийн талаар албан ёсны мэдээлэл бидэнд өгөөгүй байна.

-Өрхийн амжиргааны судалгааны хариу хэр удаж гардаг вэ?

-2017 оны 4 сард авсан судалгааны хариу гэхэд 10сард гарж байсан. Судалгааны хариуг бид нар дангаараа хариуцахгүй улс орон даяар явагдаж байгаа учраас холбогдох байгууллагууд давхар шалгана. Ер нь 2-4 сар орчим болж байж гарна.Иргэд судалгааг өгөхдөө гол анхаарах зүйл ньөмчлөлтэй холбоотой( машин, байр) гэх мэт эд зүйлсээ зарсан худалдсан тохиололд шилжүүлэгээ хийлгээгүйн улмаас судалгаанд хүндрэл гарж дахин авах шаардлагатай болдог үүн дээр маш сайн анхаарах ёстой байна. 

Иргэд судалгаанд хамрагдсанаар ямар боломж давуу талтай вэ?

-Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдсанаараа иргэд олон төрлийн нийгмийн халамжинд хамрагдах боломжтой. Жишээлбэл: Боловсрол, эрүүл мэнд хөдөлмөр эрхлэлтийн байдлаар хамрагдах боломжтой. Иймээс судалгаандаа идэвхтэй оролцоорой.

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд