Вячеслав Васильевич Тихоновын ганцаардлаар төгссөн амьдрал

Уншсан тоо: 50,647

Зөвлөлтийн төв телевизийн “Хаврын 17 учрал” киног мэдэхгүй хүн үгүй. Уг 12 ангит киног Татьяна Лиознова найруулан тавьсан юм.  Зураг авалтыг 1969-1973 оны хооронд хийсэн гэдэг. Кино ялалтын баяраар дэлгэцэнд гарахаар байсан ч тухайн үеийн Зөвлөлтийн Коммунист намын генсек Леонид Брежневийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал нь  социалист, капиталист хоёр нийгмийн ялгаанаас үүдэн хойшилсоор 1973 оны наймдугаар сард анх дэлгэцэнд гарсан байдаг.

Анх хар, цагаан байсан тус кино 2009 оноос “өнгөлөг засвар”-т бүрэн орсон байна. “Хаврын 17 учрал” кинонд харь газар нууц албанд зүтгэж байгаа Оросын тагнуулч Максим Исаев /Штирлиц/ эхнэртэйгээ  уушийн газар хэдхэн хором уулздаг хэсэг нь үзэгчдийн сэтгэлд хамгийн тод хоногшсон байдаг. Тусгай даалгавар гүйцэтгэж буй албан үүргийн эрхээр хоорондоо ганц ч үг сольж чадалгүй харцаараа ярилцсан агшин зуурын хэсгийг тус киноны хамгийн оргил шийдлүүдийн нэг гэдэг.  Чухам энэ хэсэгт Штирлиц-Вячеслав Тихонов болон эхнэрийн дүрд Эльнора Шашкова нар гайхалтай чадварлаг тоглосон байдаг.  

Энэ удаагийн "Хүмүүс" буландаа нэгэн цаг үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байсан “Хаврын 17 учрал” киноны гол дүрийн жүжичин, сая сая үзэгчдийн хайртай баатар Вячеслав Васильевич Тихоновын тухай бэлтгэлээ.

Стирлиц Вячеслав Васильевич Тихонов 1928 оны 2-р сарын 8-ны өдөр мэндэлжээ. Түүний аавыг Василий Романович гэдэг бөгөөд нэхэх үйлдвэрт механикчээр ажиллаж байжээ.  Харин Ээж Валентина Вячеславовна нь цэцэрлэгийн багш байсан. Вячеславын хамгийн дуртай хичээл бол математик, физик, түүх байсан гэдэг.

Залуу байхдаа тэрбээр "Алдар" гэсэн шигвээс гар дээр хийлгэсэн бөгөөд үүнийгээ амьдралынхаа туршид нуусан гэдэг. Тэрээр 13 настайдаа мэргэжлийн сургуульд  сурч байжээ. Үүний дараа цэргийн үйлдвэрт ажиллаж байв. Орой ажил тарсны дараа би найзуудтайгаа хамт Вулкан кинотеатрт очиж баатарлаг зургуудыг үзэж сонирхдог басйан.

Миний дуртай баатрууд бол Чапаев Борис Бабочкина, Александр Невский, Николай Черкасов, жүжигчин Михаил Жаров, Петр Алейников нар гэж ярьсан байдаг. Тихонов эцэг эхээсээ нууцаар кино жүжигчин болно гэж мөрөөддөг байсан бөгөөд эцэг эх нь түүнийг инженер эсвэл агрономич болгоно гэдэг байжээ.

Сургуульд байхдаа анх удаа, Сергей Герасимовын "Залуу харуул" (1948) кинонд тоглож байжээ. "Хаврын арван долоон учрал" кинонд тоголсон нь түүнд урьд өмнө хэзээ ч байгаагүй алдар нэрийг авчирсан гэдэг. Тэрээр олон тооны улсын шагнал хүртэж, тэр дундаа ЗХУ-ын Ардын жүжигчин цолыг 1974, 1980 онд Лениний нэрэмжит шагнал, Социалист хөдөлмөрийн баатар цолыг 1982 онуудад  хүртжээ.

Эгэл жирийн ажилчин гэр бүлээс гаралтай тэрээр кино урлагт одтой байсан шигээ хувийн амьдрал нь аз жаргалтай байж чадаагүй юм. Тэрээр жүжигчин Нонне Мордюковтой арваад жил ханилсан. Тэрээр амьд ахуйдаа ганц хүү Владимираасаа хагацсан түүхтэй. Хоёр дахь амьдралаа эхлүүлсэн ч бас л аз жаргалтай байсангүй. Сайхан гэр бүлийг бий болгож чадаагүй алдарт жүжигчин амьдралынхаа сүүлийн жилүүдийг уйтгар, ганцаардал дунд өнгөрөөсөн хэмээн Оросын урлагийн алтан үеийнхэн дурсдаг ажээ. Дэлхийн II дайны үед жоохон хүүхэд байхаасаа цэргийн эмнэлэгт туслахаар ажиллаж, дайны дараа автомеханикчийн мэргэжил эзэмшиж явсан түүнийг Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн жүжигчний курст сурч байхад нь Нонне Мордюкова өөрөө эхэлж санаачилга гарган танилцсан гэдэг.

Дөчин настай байхдаа Тихонов Францын хэлний багш Тамара Тихоноватай гэрлэсэн. Тэрбээр киноны орчуулгын ажилд багийнханд тусалсан. Тамара гэрлэсэн байсан боловч Тихоновтой гэрлэхийн тулд нөхөрөөсөө салсан гэдэг. Гэхдээ энэ гэрлэлт мөн л нь аз жаргалтай байгаагүй.  Эхнэр нь түүнийг үндэслэлгүй хардалтаар тарчлаан зовоож байсан гэдэг. Тамара Тихонова Анна хэмээх охин төрүүлсэн бөгөөд энэ нь кино жүжигчний амьдралыг өөрчилсөн юм. Тэрээр минут бүрийг хүүхэдтэйгээ өнгөрөөхийг хичээдэг байжээ.

Анна гэрлэж, хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Тэрээр аавынхаа тухай баримтат кино хийсэн байна.

2009 оны 12-р сарын 4-ний өдөр насан эцэс болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ерөнхий сайд Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Тихоновын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байдаг.

Хөшөө зохиогч, барималч Алексей Благовестный түүний дүрийг мөнхөлж хөшөө босгожээ.    Тэрээр өөрийн хөшөө дурсгалыг босгуулж чадсан цөөхөн жүжигчдийн нэг юм. Вячеслав Тихоновын хөшөө түүнийг нас барснаас дөрвөн жилийн дараа 2013 онд Москва хотын Павловскийн гудамжинд сүндэрлэжээ.

Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд