Дэлхийн хамтлаг ‘’The Hu’’

Уншсан тоо: 2,904

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг рок стилтэй хослуулан дэлхийд нэрээ цуурайтуулж яваа хамтлаг “The hu” юм. Тус хамтлагийн “Чонон сүлд”, “Yu ve, Yu ve” дуунууд billboard-ын Hardrock дууны жагсаалтыг тэргүүлэх болон долдугаар байрт орж байсан.

Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнд  Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Энэ удаагийн одонгийн эзнээр ‘’The Hu’’ хамтлаг тодроод буй. Ингээд тус хамтлагийн талаар сонирхолтой баримтыг хүргэж байна.

Хамтлагийн тухай

‘’The Hu’’ хамтлаг анх 2016 онд байгуулагдаж, Продюсерээр нь гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог ажиллажээ. Хамтлагийн нэрний тухайд  хүннү үгийн судалбар дотор эр, эм хүйс харгалзахгүйгээр оюун ухаант хүний эх үг нь “ХҮ” гэсэн байдаг аж. Мөн хүн, хүүхэн, хүүхэд , хүмүүн гээд бүгд “ХҮ” язгууртай. Эндээс харж хамтлагаа The HU гэж нэрлэсэн байдаг.

Тэд үндсэн дөрвөн гишүүнтэй. Гала (дуучин, морин хуурч), Энхүүш (дуучин, морин хуурч), Заяа (лимбэ болон цуур хөгжимчин), Тэмка (товшуур хөгжимчин).

iTunes чартын рок дууны төрөлд The HU хамтлагийн “Wolf Totem” (Чонон сүлд) уран бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu” (Юу вэ, юу вэ, юу) дуу нь тавдугаарт жагссан байдаг. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү. iTunes Store-д бүртгэлтэй Монгол хамтлаг, дуучин цөөн тул жагсаалтын эхний 10-т нэг ч байхгүй. Харин 15 дугаарт дуучин Болдын “Үүлэн домог” дуу эрэмбэлэгдэж байсан удаатай.

Мөн тэдний "Монгол Поп-2" цомог iTunes-ийн хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байсан юм.

Дэлхий тэдний талаар

“The Hu” хамтлаг нь үндэсний хөгжмөөр металл рок чиглэлийн уран бүтээл туурвидаг бөгөөд хамтлагийн имиж, хувцас, ая хөгжим бүгд үндэсний агуулгатай билээ. Дэлхий нийтэд Монгол хэмнэлийг мэдрүүлэх чин хүсэлтэй тэднийг олон улсын хэвлэлүүд хэдийн онцлох болов. Тухайлбал, NPR, ЕТ India Times, Playboy (Mexico), Jack Canal+Fr, Hong Kong 01, DW News (Germany) агентлагууд The HU хамтлагийн талаар мэдээлэл цацаж, Монгол гэдгийг онцолсон юм.

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон. “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлжээ.

Хөгжмийн тоймч М.Чарьлтон “The Hu” хамтлагийн тухай бичсэн ШҮҮМЖ нийтлэгджээ

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг нээлтээ хийсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлсэн билээ.

Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй THE HU хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тус хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй THE HU-гийн фэн хос Монгол ёс заншлаар хуримаа хийхээр болсноо The HU Fan club-ийн группээр дамжуулан мэдэгдэж байв.

Элтон Жон The Hu хамтлагийг онцолжээ. Алдарт дуучин Элтон Жон "The Hu"  хамтлагийн шүтэн бишрэгч болсон тухайгаа твиттер хуудас болон rocket hour хөгжмийн нэвтрүүлэгээрээ дамжуулан хэлжээ. Тэрбээр "The Hu" хамтлагийг маш гайхалтай хэмээгээд ойрд ийм гайхалтай хөгжим сонсоогүй гэжээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд