Мөнгөн эдлэл элэг дэлүү, зүрх судасны өвчинг эрүүлжүүлдэг

Уншсан тоо: 890

Дорно дахины бүсгүйчүүд эртнээс алт мөнгө, сувд оюуныг дээдлэн гоёлын эрхэмд тооцон хэрэглэсээр иржээ. Шаазан чулуу тэр тусмаа европынхны шүтдэг бриллиантыг /алмаз эрдэнийг/ ч төдийлөн ойшоодоггүйг нэг талаар дорно дахины сэтгэхүйн онцлогоор холбон тайлбарлаж болох юм.

Мөнгөн эдлэл нь эрүүл мэндэд ямар тустайг хүн тэр бүр мэддэггүй. Энэ металл нь эмэгтэй хүний хүмүүжил, зөн билэг, хүний сэтгэл хөдлөлийн хэмжээ зэргийг билэгддэг ба энэ хэлбэрт сэтгэл зүрх, дотоод ухамсрын хүчийг нэмж болно. Мөнгө нь үржил, өсөлт, гэрлэсэн эмэгтэй хүнтэй холбоотой бүхий л зүйлс болон аж ахуй эрхлэлтийн талаарх билэгдлийг илэрхийлдэг. Ийм учраас эмэгтэй хүн мөнгөн бөгж зүүх нь маш сайн. 

Мөнгө нь сэрүүцүүлэх сэтгэгдэл төрүүлдэг. Мөн тамир тэнхээгүй болох, ханиад хүрч халуурсны дараах сул байдал, түлэгдэлт, дотрын үрэвсэл, цөсний уутны их идэвхжилт ба сарын тэмдэг ихээр ирэх зэргийг анагаахад тустай. Мөн элэг дэлүү, ба зүрх судасны өвчинг эрүүлжүүлэхэд тусалдаг. Мөн мөнгөн аяганд буцалсан ус хийж хонуулаад маргааш өглөө нь өлөн элгэн дээрээ уух нь эрүүл, мэнд гоо сайханд маш сайнаар нөлөөлдөг.

Мөнгийг өвөрмөц өнгөтэй, бат бөх шинжтэй болохоор нь “язгууртны” гоёл ч хэмээн нэрлэдэг. Тиймээс олон зууны туршид эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн хайрцганд заавал байх зүйлсийн нэг байсаар ирсэн билээ. Харин сүүлийн зуун жилд мөнгөний үнэ харьцангуй хямдарсан тул бараг хүн бүр л хэрэглэх болсон.

Хүмүүс яаж гэдгийг нь мэддэггүй ч мөнгийг ашиглан толгойн өвчнийг, алтыг ашиглан бага насны хүүхдийг ханиад томуунаас сэргийлж болдгийг эрт дээр үеэс мэддэг байсан. Харин энэ хоёр металл нь тус тусдаа байхдаа ийм сайн үйлчилгээтэй боловч, нийлэхээрээ энерги нь харшилдаг байна. Жишээ нь, алтан бугуйвч зүүгээд, мөнгөн хүзүүний гинж зүүх юм бол харшил өгөх болон хүзүүний эргэн тойронд хүнд оргих болно. Тиймээс та энэ  хоёр материалыг иймэрхүү байдлаар болон нэг хэвэнд цутгасан эдлэл хэлбэрээр хэрэглэхээс татгалзаарай.

Алт нь биед маш их энергийг авчирдаг бол мөнгө нь биеийг элдэв энергиэс цэвэрлэдэг байна. Тиймээс ийм хоёр эсрэг үйлчилгээтэй металлыг хамтад нь зүүвэл сэтгэл санаа тогтворгүй болох, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Энерги нь зохицохгүйгээс гадна энэ хоёр металл нь өнгөний хувьд хоорондоо авцалддаггүй болохыг маш олон загвар зохион бүтээгчид хэлдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд