“Black Pink” хамтлагийн талаарх сонирхолтой баримтууд

Уншсан тоо: 294

Орчин үеийн залуусын дунд олон олон хит дуугаараа алдаршиж байгаа нэгэн хамтлаг бол Өмнөд Солонгосын Black pink яах аргагүй мөн билээ. Эрчимтэй, цоглог хэмнэлтэй дуунуудаараа богино хугацаанд Өмнөд Солонгосын охид, залуусыг байлдан дагуулж, өдгөө олон улсад танигдаад байна. Тус хамтаг нь YG энтертайнментийн хоёр дахь охидын хамтлаг юм.

Хамтлаг нь ахлагчгүй бөгөөд Өмнөд Солонгосын Женни, Жисү, Чэёон болон Тайландын Лиса гэх гишүүдээс бүрддэг. Тэд 2016 оны 8 сарын 8нд "Square One" цомгийн "BOOMBAYAH" болон "Whistle" гэх хоёр дуугаа Youtube хуудсанд албан ёсоор цацсан.  Удалгүй 10 сарын 31нд "Playing with fire", "Stay" гэх дуунуудтай "Square Two" цомгоо гаргаж, 7 сарын дараа буюу 6 сарын 22-нд "As if it your last" гэх шинэ дуугаа гаргасан бөгөөд өдгөө К-попын түүхэнд YouTube хуудсанд хамгийн хурдан хугацаанд 150 сая хандалт авсан дуугаар шалгарсан байна.

Мөн 2018 онд гаргасан "Ddu-du Ddu-du" гэх дуу нь 24 цагт хамгийн их хандалт авсан уран бүтээлийн 4-т жагссан байна. Мөн энэхүү дуу нь 2019 оны 11 сарын 11-нд Youtube хуудаснаа 1тэрбум хандалттай болсоноор хамгийн анхны цор ганц 1тэрбум хандалт авсан хамтлаг болсон юм.

Black pink хамтлаг нь Billboard-ийн нүүрэн дээр гарсан анхны К-Поп охидын хамтлаг

Black pink гэх нэр нь энэ салбарыг эзэгнэн бялхсан, их авьяастай, сүрдэм, үзэсгэлэн гоо эмэгтэйчүүд гэсэн утгыг илэрхийлдэг

2017 оны нэгдүгээр сарын 17-нд фэн клубээ Блинк хэмээн нэрлэсэн.

Хамтлагт өөрсдийн гэсэн телевизийн шоу байдаг. Нийт 12 ангитай.

Анхны дебютээ 2016 оны наймдугаар сарын 8-нд хийсэн.

Тэдний анхны цомог нь Square one.

Тэд 2017 оны наймдугаар сарын 30-нд Японд анхны тоглолтоо хийсэн.

Хятадын хамгийн том хөгжмийн веб сайт болох QQMUSIC-н чартыг дуунуудаараа тэргүүлж байсан.

Kill this love дуу нь Youtube дээр 50 сая гаруй үзэгчийг дагуулсан билээ.

"Ddu-Du Ddu-Du" дууг “YouTube” цахим хуудсаар дамжуулан үзсэн тоо 1 тэрбум гаруй хандалттай болжээ.

Хамтлагийн гишүүдийн талаар

Жисү (Jisoo)

Тайзны нэр: Жисү

Жинхэнэ нэр: Ким Жи-Сү

Хоч: Chi Choo, Jichu

Төрсөн он: 1995 оны 1 сарын 3

Жисо YG-д орохоосоо өмнө ч гэнэн хонгор төрхөөрөө алдартай байсан.

Жэнни (Jennie)

Тайзны нэр: Жэнни 

Жинхэнэ нэр: Ким Жэ-ни

Хоч: Jendeukie, Nini 

Төрсөн он: 1996 оны нэгдүгээр сарын 16

Тус хамтлагийн хамгийн алдартай гишүүнээр Жэнниг нэрлэдэг. Жэнни хамтлагийнхаа нүүр царай, гол реппер, бүжигчний үүргийг гүйцэтгэдэг.

Jennie дэбют хийхээсээ өмнө G-Dragon “That XX” дууны клипэнд тоглож, Lee Hi “Special”, Seungri “GG Be”, G-Dragon “Black” дуунуудад хамтран дуулсан.

Тэрээр “EXO” хамтлагийн Кайтай үерхэж байгаагаа зарлаж дуулиан тарьсан хэдий ч “SM” энтертайнментаас тэднийг хувийн карьертаа анхаарах нь чухал учраас салсан гэж мэдэгджээ. Шүтэн бишрэгчид нь тэднийг олны анхаарлыг татахын тулд хэсэг болзсон  гэж үздэг байна.

Ружэ (Rosé)

Тайзны нэр: Ружэ

Жинхэнэ нэр: Пак Чэ-Ён

Хоч: Rose, Rosie, “Pasta” 

Тэрээр 1997 оны хоёрдугаар сарын 11-нд төрсөн

Rose 2012 онд Австралид болсон YG-ийн шалгаруулалтад нэгдүгээр байранд орж элсэн орох албан ёсны эрхээ авсан.

Лиса

Тайзны нэр: Лиса

Жинхэнэ нэр: Лалиса Манобан

Хоч: Lalice, Laliz, Pokpak, Lili 

Төрсөн он: 1997 оны гуравдугаар сарын 27

Лиза “Wee Zaa Cool” хэмээх бүжгийн хамтлагийн гишүүн байсан. Тэрээр YG-ийн хамгийн анхны гадаад дуучин юм.

 “Black Pink” охидын хамтлаг нь  Америкийн Юниверсаль мюзик групп “Interscope Records”-той албан ёсны гэрээ хийсэн билээ.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд