Лондонд гарсан халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэг хүлээжээ

Уншсан тоо: 40

Өнгөрсөн баасан гарагт /2019.11.29/ Их Британийн нийслэл Лондон хотод гарсан халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээлээ гэж “Reuters” агентлаг мэдээлэв.

Алан хядагч нь өдрийн 14:00 цагийн орчимд хотын төв зүрх болсон санхүүгийн дүүрэг дэх Лондоны гүүрний ойр байрлах Fishmongers-ийн танхимын ойролцоо хутгаар зэвсэглэн хүмүүс рүү халдсаны улмаас 2 хүн амиа алдаж, 3 хүн шархадсан хэрэг гарсан билээ.

Амиа алдсан хохирогчид

Их Британийн цагдаагийн газраас халдлага үйлдсэн этгээдийг 28 настай, өмнө нь террорист халдлагын улмаас шийтгүүлж, ял эдэлж байгаад өнгөрсөн жил хугацаанаасаа өмнө суллагдсан Усман Хан болохыг тогтоожээ.

Усман Хан 2012 онд Лондоны хөрөнгийн биржид халдлага үйлдэхийг завдсан хэргээр 16 жил хоригдох ял авсан этгээд байжээ.

Түүнийг өнгөрсөн оны 12 дугаар сард үйл хөдлөлийг нь хянах электрон бугуйвч зүүлгэн шоронгоос сулласан аж. Террорист этгээдийг хажуугаар нь явж байсан хүмүүс саатуулж, хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд эсэргүүцэл үзүүлэхийг оролдоход нь бууджээ.

Энэхүү хэрэг явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “Ийм ноцтой гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө сулласан нь алдаа байж. Бид аюултай гэмт хэрэгтнүүд, ялангуяа террористуудад тохирсон ял шийтгэлийг нь эдлүүлэх хэрэгтэй” хэмээжээ.

Мөн өнгөрсөн бямба гарагт /2019.11.30/ Норвегийн Гааг хотод бас л хутгатай  этгээд  хүмүүс  рүү дайран гурван хүнийг шахдуулсан хэрэг гарчээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтсан байна. Гаагийн цагдаагийн газрын мэдээлснээр гэмт этгээд 40-50 орчим насны африк гаралтай эрэгтэй байсан аж.  

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд