Л.Ганхараа: Манай бүтээгдэхүүнүүд хий ядаргаа тайлдаг

Уншсан тоо: 4,254

Үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй эрч хүчтэй дайчин бүсгүй “Зорилгынхоо төлөө чадах хүртлээ яв үлдсэн газарт нь бурхан өөрөө ажиллах болно” гэсэн үгээр урам зориг аван өөрийн бизнесээ үйлдвэрийн том байртай болгохын төлөө зүтгэж явна даа хэмээн даруухан инээмсэглэсээр бидэнтэй уулзлаа.

-Анхны бүтээгдэхүүнийхээ санааг хэрхэн олсон бэ?

-Анх 2015 онд бага хүүхдээ төрүүлээд хоолойны ангина хүндрэн үе мөч рүүгээ ороод  өвдөж эхлэхэд эмч үрэвсэл дарах эмийг бүтэн сараар бичиж өгдөг байсан. Тэгээд эм уухаасаа халшран эмчдээ өвчин намдаах эм уухаар ходоод өвдөөд хэцүү байна гэж хэлэхэд тойг булууны ясны шөлөө дотроосоо уугаад тосыг нь хөл гарандаа түрх гэсэн зөвөлгөөг өгсөн юм.

Үе мөч өвддөг хүн их ядраад ямар ч хүч тэнхээгүй болдог. Тухайн ядрал юунаас болдог вэ гэхээр хүний биед хүчтэй өвдөлт явагдахаар өөрт хэрэгтэй эрдэс бодисуудаа хурдан алддаг юм байна гэдгийг мэдээд эмчийн хэлснээр ясны шөлөө уугаад тосыг нь хөл гарандаа түрхсэн. Тэгсэн шөл үнэртээд шингэц нь муу байсан орой болохоор л хөргөгч рүүгээ хараад л яаж хялбарчилж хэрэглэх вэ гэж бодсоор ванны бөмбөлгөө хийх санаагаа анх олж авсан.

-Санаагаа олсноос хойш бүтээгдэхүүн болтол хэр удав?

-Тухайн үед манайх душтэй байсан. Өөрөө хэрэглэж чадахгүй болохоор бага дүүдээ хэрэглүүлсэн. Хэд хоногийн дараа ванны бөмбөлөг хэрэглээд цагаан мах зүгээр болсон байсан, дахиад гараад ирлээ надад хийгээд өгөөч гэсэн. Тэгээд л ерөнхийдөө хийж эхэлсэндээ.

-Хамгийн анх нэг бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр бүтэж байсан бэ?

-Тухайн үед гэрт байсан зүйлүүдээ ашиглаад, дутуу нь хүнсний сода байсан. Тэгээд гэрийнхээ урд талд байдаг ТҮЦ-нээс хүнсний сода авсан. Анхны хөрөнгө оруулалт 200 төгрөгөөс эхэлж байжээ.

- Хэцүү бэрхшээлүүд байсан уу?

-Бүтээгдэхүүн болж гарч ирэхэд маш их зүйл хэрэг болдог юм байна лээ.Тэрнээс өмнө үндэсний үйлдвэрлэлээ сонирхохгүй, сонирхоё гэсэн ч надад жоохон үнэтэй санагддаг байсан л даа. Монголд нэг бүтээгдэхүүн гаргахад түүхий эд, лого, шошго гээд яг л хүүхэд өсгөхөд ээж аавийн халамж хэрэг болдог шиг маш их ажиллагаатай, ямар хэцүү байдгийг, тэр үнэ цэнийг ойлгосоноос хойш Монгол бүтээгдэхүүнээ их хайрладаг болсон.

Хэсгийн ахлагч миний хийдэг бүтээгдэхүүний тухай мэдээд тэмцээнд оруулсан. Хан уул дүүргийн залуучуудын гарааны бизнесд ороод энийгээ утгаар нь бизнес болгох зориг авсан даа.

Тэгээд нэг хэсэгтээ бас өөрийгөө бизнесийн талбар руу орсон гэдгээ хүлээж авч чадахгүй, өөртөө итгэлгүй нууж явсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд инкубаторын тэмцээнд тэнцээд 4 сарын хугацаанд хурдасгуур хөтөлбөрт хамрагдаад тэр хугацаанд лого, шошго, бар код гээд яг бүтээгдэхүүнд хэрэг болох зүйлсээ мэдэж авсан.

Төсөл хэрэгжээд сургалтууд явагдаж надад зааж өгөөгүй байсан бол гоё санаа олсон ч гэсэн энийгээ бизнес болгох тал дээр муу байсан. Ер нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, залуучуудын гарааны бизнес хоёроос л гарч ирсэн хүн дээ.

Урьд нь Монгол тоснуудаа түрхэхээр онцгүй санагдаад гадны бүтээгдэхүүнд сонирхол ихтэй байсан. Одоо бол Монголчууд хөгжихийн тулд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг худалдаж авч байж сайн  хөгжих юм байна. Монгол хүний үнэ цэнэ гэдэг бол чанар өнгө үзэмжээр хэмжигдэхээс илүү өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрч байж Монгол бүтээгдэхүүн дээшээ гарч ирдэг юм байна гэдгийг ойлгосон. Энэ бизнест орж ирээд хөгжихөөс гадна хүүхдүүд маань хүртэл бизнес сэтгэлгээтэй болсон.

-Анхны борлуулалтаа хэзээ хийж байв?

-Анхны бүтээгдэхүүнээ 2017 оны есдүгээр сарын 7-нд “Улаанбаатар түншлэл” бас “Улаанбаатарт үйлдвэрлэв” гээд хоёр үзэсгэлэнд ванны бөмбөлөг, хөл амраадаг дүрлэг, хүүхдийн овъёостой бөмбөлөг гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнээрээ орсон юм. Анхны энэ хоёр үзэсгэлэнд оролцоод “Би энэ бүтээгдэхүүнийг хийж чадах юм байна” гэж их урамшиж байлаа.

-Одоо танайх хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-Манайх зургаан нэр төрлийн 13 бүтээгдэхүүн гаргаж байгаа. Яг байнга хүмүүс их авдаг бүтээгдэхүүнээ таслахгүй гаргаж байгаа. Жишээ нь, үхрийн ясны шөлний тостой хөл амраах дүрлэг маань хөлийн улан дахь бүх мэдрэлийн цэгийг идэвхжүүлж хялгасан судсыг тэлснээр биеэс хор гадагшлуулна, цусны эргэлт сайжруулна, нойргүйдэлд сайн, арьсыг зөөлрүүлж, ядарсан хөл амрааж, шөрмөс татахыг зогсооно, суудлын мэдрэл, үе мөчний өвдөлтийн үед хэрэглэхэд илүү тохиромжтой. Биеийг тайвшруулж хөлийн хаван буулгадаг.

-Зах зээлийн судалгаагаа хийж байсан уу?

-Зах зээлийн судалгаан дээр бараг сар гаран явсан. Ерөөсөө бизнес эхлэхэд судалгаа чухал юм билээ.

Нэгдүгээрт хэрэглэгчдийн судалгаа, бүтээгдэхүүний судалгаа. Манайх хий ядаргаа тайлдаг гэдэг утгаараа хэрэглэгчдээрээ их судалгаа хийсэн. Аливаа бизнес хийх гэж байгаа хүмүүс сэтгэл хөөрлөөр биш бид нарын бизнесийг бодит үр дүнд хүргэх зүйл бол хэрэглэгчдийн судлагаа, зах зээлийн судалгаа, зөвөлгөө гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Яагаад арьс арчилгааны бүтээгдэхүүнд Aquila гэж нэр өгсөн бэ?

-Бүргэд миний хамгийн дуртай шувуу.  40 хүрээд өндрөөс нисэж үхэх, эсвэл үс хумс бүх юмаа зулгалаад хаяж, шинээр ургуулаад дахиад 40 жил амьдрах боломжтой болдог тухай түүхийг найм, есөн жилийн өмнө уншаад зүрхэндээ хадгалчихсан байсан.

Миний ааш зан ч их ойролцоо. Монгол бүтээгдэхүүнд нэр өгөх хэцүү юм билээ. Анх “Ялгуун” гээд бага охиныхоо нэрийг өгсөн тухайн үед гэртээ удаан суусан болохоор ижил нэртэй брэнд гарсныг мэдээгүй. Тэгээд мэдээд, өөрчлөх хэрэгтэй болоод  бүргэд гэж нэр өгсөн. Тэгээд англиар Aquila латинаар бүргэд.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Гарааны бизнесийн тэмцээнд орж байхад Эрдэнэбаяр гээд мэнтор хүн надад ингэж хэлж байсан танайх ёстой гоё, Монголын нэрийг дэлхийд гаргах  брэнд болж чадна гэж хэлж байсан. Би тэр үгийг ерөөсөө хүлээж авч чадахгүй “Намайг арай л хөөргөөд” байгаа юм шиг санагдаж байсан. Одоо бол миний зорилого тэр болчихсон байна.

Бүтээгдэхүүний маань эрэлт нь ихсээд ирсэн болохоор хамгийн түрүүнд үндэснийхээ хэмжээнд үйлдвэрлэдэг том үйлдвэрийн байртай болохыг зорилгоо болгож ажиллаж байна. Ирээдүйн зорилго маань дэлхийд танигдсан Монгол брэнд болох. Мөн манай тойгний шөлний тостой дүрлэг маань 2018 онд олон улсын үзэсгэлэнгээс “Инноваци шингээсэн бүтээгэдэхүүн” гэж шагнал авч байсан. Хэрэглэгчид маань ямар ч реклам сурталчилгаагүй ирж авдаг.

Хэрэглэгчиддээ баярлалаа.

-Хамгийн сүүлд  шинээр ямар бүтээгдэхүүн гаргасан бэ?

-Ам зайлагч давс гаргасан. Увс аймгийн Завхан сумын Сангийн далай гээд нуурын давсаар хоолойгоо зайлдаг.

Г.Бадамханд

Ядаргаа тайлах тойгны шөлний тостой ванны бөмбөлөг 150гр
Алжаал тайлах тойгны шөлний тостой нэг удаагийн хөлийн дүрлэг 30гр
Үндсэн үнэ: 7000төг
Үхрийн тойгны шөлний тостой ванны бөмбөлөг 150гр
Увсын улаан ванны давс- 200гр
Бэлгийн багцийн үнэ: 8500 төг
Үхрийн тойгны шөлний тостой хөлийн дүрлэг (150гр -5удаа хэрэглээ)
Увсын улаан ванны давс- 200гр
Үндсэн үнэ:11000төг
 
Ядаргаа тайлах тойгны шөлний тостой ванны бөмбөлөг 150гр
Алжаал тайлах тойгны шөлний тостой хөлийн дүрлэг (150гр- 5 удаа)
Үндсэн үнэ:10000төг
ФЕЙСБҮҮК ХУУДАС: https://www.facebook.com/aquilamongolia/
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд