500 жилийн настай Японы шилтгээн шатаж байна

Уншсан тоо: 87

Дэлхийн өв сангийн жагсаалтад бүртгэгдсэн Окинава цайзад үүр цайхаас өмнөхөн гал гарсны улмаас гол барилга шатаж дуусжээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа боловч түймэр цайзын цогцолборын бусад барилга руу тархсан байна.

Окинава мужийн нийслэл Наха хотод байрладаг Шүри цайзад урьд шөнө орон нутгийн цагаар 2:40 минутын орчимд гал гарчээ. "Ослын газар луу 10 гаруй гал сөнөөх машиныг илгээсэн бөгөөд хэн нэгэн гэмтсэн талаарх мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна" гэж Цагдаагийн газар, Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.

Цагдаагийн ажилтнууд түймрийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү эртний цайз нь Японы баруун өмнөд нутгийн Окинава мужид оршдог, жуулчдын сонирхлыг ихэд татдаг газруудын нэг бөгөөд Рюкү эзэнт гүрний үед хамаарагддаг ажээ.

Рюкюгийн хаант улсын үед хамаарах Шури шилтгээнийг 500 жилийн өмнө барьсан бөгөөд 1933 онд Японы үндэсний соёлын өвд бүртгэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд хэмжээгээр сүйдсэн уг байгууламжийг сэргээн засварлаад 1992 онд дахин нээсэн аж. Уг цайзыг 2000 оны 12 дугаар сард НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байна. 

Галын шалтгаан тодорхойгүй, алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд