Хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргажээ

Уншсан тоо: 1,033

Бельги улсын боомтоос Британи руу илгээсэн хөргүүртэй ачаанаас 39 хүний цогцос илэрсэн хэргийн дуулиан намжаагүй байтал өчигдөр  цагдаа нар тус улсыг дамжин тээвэрлэгдэж байсан хөргүүртэй ачаанаас 12 хүнийг эсэн мэнд гаргаснаа мэдээлжээ. 

Жимс, хүнсний ногоо ачсан чингэлэгнээс насанд хүрсэн 12 эрэгтэй гарсны 11 нь Сирийн иргэд, нэг нь Суданы иргэн байсан ба тээвэрлэж явсан машины жолооч ачаанд нь хүн байж магадгүй гэж сэжиглэн цагдаад дуудлага өгснөөр ийнхүү хэргийг илрүүлжээ.

Бельгийн ачааны машины жолооч нар сүүлийн үед Их Британи руу ачаа тээвэрлэхдээ хууль бус цагаач зөөсөн хэрэгт орооцолдох нь нэмэгдсэн тухай Бельгийн ачаа тээврийн холбооны тэргүүн Изабелла Де Мэгт орон нутгийн телевизийн сувагт ярихдаа онцолжээ.

Хэрвээ хүн ачиж яваад баригдвал жолооч нь ачиж явсан хүний тоогоор 2,000 фунт стерлингийн торгууль хүлээдэг аж. 

Н.Төгс

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд