А.Баярцэцэгийн тухай танд сонирхуулах баримтууд

Уншсан тоо: 30,472

2016 оны Монголын мисс А.Баярцэцэг Дэлхийн миссийн 11-р байрт шалгаран, урьд хожид байгаагүй амжилт үзүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Дэлхийн хэмжээний мисс байна гэдэг гадаад төрх, гоо үзэмжээс гадна оюуны цараатай, сэтгэлийн үзэсгэлэнтэй байхыг шаарддаг. А.Баярцэцэг Монгол, Испани, Өмнөд Африкд гурван их сургуулийг төгсөж, өндөр боловсрол эзэмшжээ. Үүний зэрэгцээ 10 гаруй жил загвар өмсөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний карьер хөөн, гадаад дотоодын онц сонирхолтой кинонуудад дүр бүтээх болсон юм. Хүмүүс буландаа А.Баярцэцэгийн тухай бэлтгэлээ.

Бага нас.

А.Баярцэцэгийн аав ээж нь Говь-Алтай аймгийн харъяат.

1990 оны 11 сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр айлын ганц охин.

Өөрийгөө солонгын долоон өнгөөр зүйрлэх дуртай.

Бага насны мөрөөдөл, дурсамж

"Намайг найман настай байхад аав минь хөдөө яваад ирэхдээ бяцхан шувуу авч ирж билээ. Шувуу далавч нь гэмтсэнээс аавын машины цонхон дээр өөрөө унаад ирсэн байсан.

Бид түүнийг гурав хоног төрөл бүрийн хоол, будаа, жимсээр хооллох гэж хичээсэн ч тэр юу ч идэхгүй байлаа. Эцэст нь малын эмчид аваачиж үзүүлэхэд "Нөхдөө наадах чинь шонхор байна. Махаар хоолло" гэж хэлдэг байгаа.  Ингэж би Жактай анх учирч, гэртээ шонхор шувуу тэжээдэг болов оо. Сарын дараа Жакийн далавч нь эдгэж гэрт тогтохоо болин хаа сайгүй нисдэг болов. Түүнийг тэнгэрт нь тавьж явуулсан мөчийг би хэзээ ч мартддаггүй. Хэдий хүсэхгүй байсан ч гэсэн. Хайр гэдэг харамлаад бариад суухдаа биш харин эрх чөлөөтэй, аз жаргалтай байхынх нь төлөө тавьж явуулахдаа юм билээ" хэмээн дурсан ярьжээ. Мөн тэрээр сансрын нисгэгч, кино найруулагч болох мөрөөдөлтэй байжээ.

2025 онд сансарт нисэх тухай бичсэн дэвтэр байдаг. Загварын тайз ч гэсэн түүний багын мөрөөдөл байж. 14, 15-тай байхдаа тэрбээр загварын агентлагт бүртгүүлж байсан ч, англи хэлний сургалттай нь давхацсан учраас явж чадаагүй аж.

Боловсрол                                                       

ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр сурсан, Тэрээр шилдэг оюутан,онц сурлагатан байжээ. Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани, франц хэлтэй.

 Лондонгийн их сургуулийн харъяа эзэн хааны драмын төв сургууль “Royal Central School of Speech & Drama”-н анхны  Монгол оюутан.

 Загварын ертөнцөд хөл тавьсан түүх

2007 онд их сургуульд орох жил гэрийнх нь хажууд “Торго” агентлаг нүүж ирсэн. Тухайн үед анхны хичээлийг Азийн хатан хаан Г.Оюунгэрэл орж байжээ.

Г.Оюунгэрэлээс гадна топ модель Г.Уранцэцэг хичээл зааж байжээ. Энэ хүмүүсээс үлгэр дууриалал авч, тайзны алхаа, гоо зүйн мэдлэгийг сурсандаа баярладаг гэжээ. Өнөөдрийг хүртэл загвараа өмсөж байгаа.

"Би арван жилд байхдаа зөвхөн хичээлээ л хийдэг, нүдний шил зүүчихээд хүн ч тоож хардаггүй охин байсан. Арван жилдээ хайрын захиа ч авч үзээгүй. Гоёж гоодох тухай ч мэддэггүй байж. Их сургуульд ороод л сая нэг өөрийгөө арай эмэгтэйлэг талаас нь хөгжүүлж эхэлсэн. Нүүрээ ч яаж будахаа мэддэггүй оюутан байсан. Уруулын будагнаас өөр будаг ч байгаагүй. Загварын дамжаанд явснаас хойш илүү эмэгтэйлэг талаас нь хөгжүүлж, илүү нээлттэй болсон. Хүмүүсийн өмнө гарч ярьдаггүй, бодол санаагаа илэрхийлж чаддаггүй, тийм боломж ч гарч байгаагүй. Харин тайзан дээр гараад ичимхий зангаа эвдэж, жил өнгөрөх тусам өөртөө итгэлтэй болсон. Тайзнаас би өөртөө итгэх итгэлийг олж авсан" хэмээн дурсан ярьжээ.

 Түүний гаргасан амжилтууд

Түүний оролцсон олон улсын анхны томоохон тэмцээн нь Японы Токио хотноо болсон “Miss international 2014” тэмцээн байжээ. Уг тэмцээнд тэрбээр төдийлөн өндөр амжилт үзүүлж чадаагүй ч, эх орноо сурталчлах чухал үүргийг амжилттай биелүүлж чадсан удаатай.

"Miss World Mongolia 2015" тэмцээнд 2-р байр "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарч байлаа.

2015 оны “Miss world Earth” тэмцээнд оролцон шилдэг 16-д багтан, Тус тэмцээнд Монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.

2016 оны Дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11-т багтсан юм.

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн тайзнаа Монгол Улсыг төлөөлсөн 12 дахь гоо бүсгүй

Кино урлагтай холбогдсон түүх

АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангийн туслах дүрд Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тогложээ.

Түүнчлэн Юан гүрний үед амьдарч байсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” уран сайхны түүхэн кинонд гүнжийн дүр бүтээхээр сонгогдсон бөгөөд  “Мулан” киноны гол дүрийн шалгаруулалтад орох урилга авсан гэдэг.

Саяхан 41 дэхь удаагийн Флоренцийн Эмэгтэй кино уран бүтээлчдийн олон улсын нэр хүндтэй кино Фестивалиас Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг найруулагч Алтантуяагийн "ХӨХ ТАВИЛАН" киноны гол дүрээр гардан авлаа.

Г.Бадамханд

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд