Хонконгийн ядуусын амьдардаг байр

Уншсан тоо: 10,518

Хонконгийн ядуусын хорооллын иргэд шоронгийн камераас ч давчуу өрөөнд толгой хоргодож байгааг оршин суугчдын холбооноос явуулсан нэгэн судалгааны дүн харуулжээ. Орон сууцны 204 айлын оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар өрхийн нэг гишүүнд ноогдох талбай 4.6 м/кв буюу нэг машины зогсоолын талтай тэнцэж байгаа гэнэ. Энэ нь жирийн дэглэмтэй шоронгийн нэг камерын талбайн хэмжээтэй тэнцүү боловч хатуу дэглэмтэй зарим  шоронгийн нэг камерын зөвшөөрөгдсөн хэмжээнээс арай бага гэнэ.

Хонконг дэлхийн өртөг өндөртэй баян хотуудын нэгд тооцогддог, улсын нэг жилийн төсөв нь 100 тэрбум фунт стирлингээс их ч нийгэм дэх тэгш бус байдал хэвээр байгаа юм. Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн томоохон зах зээл болох Хонконгийн жирийн иргэн орон сууцтай болохын тулд идэж уух, өмсөж зүүхээ хойш тавьж, татваргүй цалингаа 18 жил тасралтгүй цуглуулах шаардлагатай болж байгаа юм.  Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Хятадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд цутган орж ирэх болсноос үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хаджээ. 2016 оны Хонконгийн засгийн газраас явуулсан судалгаагаар ядуусын хорооллын нийт айл өрхийн 65 хувь буюу 200,000 орчим хүн 7-13 м/кв талбайтай өрөөнд амьдардаг юм байна. Хонконгийн ядуусын оромж нь байшингийн дээвэр эсвэл цонхгүй орц, хонгил болдог гэнэ.

Хонконгийн ерөнхий захирагч Кэрри Лэм Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах төслийн зорилтот өрхийн тоог 44,000 гэж буруу тооцоолсныхоо төлөө уучлал гуйхаас аргагүйд хүрчээ.  Тус улсад одоо орон сууцжуулах төсөлд хамрагдахаар 150,000 айл өрх хүлээж байгаа юм байна.

 Н.Төгс

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд