Хүнсний ногоог шинээр хадгалах энгийн аргууд

Уншсан тоо: 7,359

Хүн бүр л шинэхэн хүнсийг сонгон хэрэглэж, эрүүл байхыг  хүсдэг. Харин бид худалдаж авсан хүнсний ногоо, жимсээ зөв зохистой хадгалаагүйн улмаас богино хугацаанд муудах, шинэлэг байдлаа алдах асуудалтай тулгардаг. Өвөл улирал ирж ногоогоо авчихаад хэрхэн хадгалахаа мэдэхгүй бол үүнийг уншаарай. Ингээд та бүхэндээ зориулан манай орны хүмүүс өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг хүнсний ногоо, жимсийн шинээр нь удаан хадгалах аргуудыг хүргэж байна.

Хадгалахаасаа өмнө угааж болохгүй

Шинээр худалдаж авсан хүнсний ногоогоо угааж, цэвэрлэх хэрэггүй. Хэрэв ногоо тань бохирдсон байвал цаасан алчуураа арчаарай. Усаар угаасан ногоо нь хөргөгчинд хийхэд амархан хөлдөж, сулрдаг. 

Жимс, ногоог хадаглахдаа

Чийгтэй ногоо, жимс нь муудахдаа амархан байдаг. Иймд та хөргөгчинд хийж хадгалахаас өмнө цаасан алчууранд чийгийг нь шингээж хэрэгтэй шүү.

Авокадог уутанд хийж хадгална

Та авокадо жимсийг шинээр нь удаан хадгалахыг хүсвэл цаасан уут эсвэл хүнсний скочоор ороож хөргөгчинд тавиарай.

Хүнсний ногоогоо хөргөгчинд хийхдээ төрөлөөр нь ангилж байрлуулна

Амтат чинжүү, өргөст хэмх, улаан лоолийг өрөөний температурт хадгалах ёстой байдаг. Хэрвээ эдгээрийг хөргөгчинд хадгалвал богино хугацаанд суларч, шүүс нь гойжиж эхэлдэг. Үүнээс гадна жимс болон ногоог хөргөгчинд нэг дор хадгалж болохгүй. Төрөл төрлөөр нь ялгаж,  тус тусад нь ялгаж тавиарай.

Гадил жимсний ишийг ороож хадгална

Гадил жимсийг хөргөгчинд хадгалах гэсний хэрэггүй. Ингэснээр амт чанар нь үгүй болж, богино хугацаанд шим тэжээлээ алдана. Харин та гадил жимсний ишийг нь хүнсний скочоор ороож, өрөөний температурт хадгалаад үзээрэй, ингэснээр харлаж муудахгүй.

Арилгаж, цэвэрлэсэн ногоог усанд хийнэ

Хоол хийх явцад бэлтгэсэн ногоо илүү гарах нь бий. Харин энэ үед ногоогоо шилэн савтай усанд хийж хадгалж болох юм.

Сармис, сонгиныг харанхуй газарт байлгана

Сармис болон сонгиныг харанхуй орчинд хадгалах хамгийн тохиромжтой байдаг. Та эдгээр хүнсний ногоог цаасан уутанд хийж хадгалж болох бөгөөд жижиг нүх гаргаж, агаар оруулах хэрэгтэй.

Манай орны хүмүүс төмсийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг

Төмсийг нарны гэрэлд тавиж, хуурай нөхцөлд хадгалах ёстой. Ялангуяа модон саванд хийж, гэрэлтэй газар тавих нь хамгийн тохиромжтой хадгалах нөхцөл юм.

Брокклиг чийгтэй орчинд байлгана

Броклиг ягатай усанд хийж хадгалж болно. Тус ногоо нь чийгтэй орчинд шинэхэн хэвээрээ байж чаддаг аж. Мөн та усаа ойр ойрхон сольж байхаа мартаж болохгүй.

Өрөөний температурт жимс, ногоог хадгална

Хүнсний ногоо болон жимсийг өрөөний температурт ч хадгалж болно. Ингэхдээ ногоо, жимсээ модон саванд хийж ил тавиарай.

Улаан лоолийг дээш харуулж байрлуулна

Улаан лоолийн дээд хэсэг нь маш эмзэг байдаг бөгөөд тэр хэсгээсээ муудаж эхэлдэг аж. Иймд та улаан лоолийг дээш харуулж тавин хадгалаарай. Мөн хөргөгчинд хадгалахад тохиромжгүй.

Хүүхдүүд усан үзэмд их дуртай байдаг шүү дээ

Усан үзмийг уутанд хийж, хөргөгчинд хадгална. Усан үзмийг хатуу уутанд хийж, хөргөгчинд хадгална. Усан үзмийг их хэмжээгээр авч хадгалахад доод хэсгүүд нь дарагдаж, амархан мууддаг. Тиймээс хэт ихээр авч болохгүйг анхаараарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд