Н.Баярсайхан: Эмчилгээний тан агуулдаг учраас манай саван, тос үр дүн сайтай байдаг

Уншсан тоо: 5,028

Этүгэн их сургуулийн Уламжлалтын их эмчийн  6-р курсын оюутан Н.Баярсайхан сурахын хажуугаар өөрийн мэргэжилдээ тулгуурлан гоо сайхны бүтээгдэхүүн хийж компани байгуулан “Galinda Mongolia” брендээ зах зээлд гаргажээ.

Энэхүү хөдөлмөрч бүсгүй “Монгол брэнд” булангийн маань шинэ дугаарт оролцлоо.

-Бүтээгдэхүүнээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

-Миний нүүрээр  дух, хамарны доогуур батга гараад байдаг байлаа. Юу ч хэрэглэсэн арилдаггүй байсан. Хичээл орж байхад “дон жи го ху” гэдэг найрлага гараад багш чи саван хийж байгаа юм чинь энэ дон жи го хуг саван болгооч гэсэн юм. Тэгээд хийж үзээд савангаараа угаагаад ямарч батгагүй болсон. Манай уламжлалтын тан найрлагууд маш үр дүнтэй, тэрийг мэддэг хүмүүс ховор байдаг. Энийг хүмүүст мэдүүлээд таниулах юмсан гэж их боддог байсан.

Хоёр жилийн өмнөөс саван яаж хийдэг юм болоо гэж бодоод сонирхолдоо хөтлөгдөн youtube-ээс үзэж судлаж байгаад материал авч хийж үзсэн. Арай гүнзгийрүүлж хийж сурахын тулд сургалтанд суусан. Уламжлалтын их эмчээр сурдаг болохоор манайд янз бүрийн ургамлууд, тан байдаг. Тэрийгээ орлуулаад саван хийсэн. Саван маань үр дүнтэй болж “Этүгэн Интерприонер” хөтөлбөрт амжилттай оролцоод буцалтгүйгээр хоёр сая төгрөгний санхүүжилт авч  бүтээгдэхүүнээ хийгээд туршиж сайжруулж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн дээ.

-Анхны хэрэглэгчид нь ямар хүмүүс байсан, хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?

-Анх ванны бөмбөлөг хийж байсан. Ангийнхан болон сургуулийнхандаа  их зарж байсан.(инээв) Нэг саван доторх найралгаас хамаараад 1000-5000 төгрөгийн хооронд байдаг.

-Маш олон гоо сайхны органик бүтээгдэхүүн хийдэг үндэсний үйлдвэрлэгч, хувь хүмүүс байна. Танай бүтээгдэхүүн юугаараа давуу талтай вэ?

-Манайх уламжлалт анагаах ухааны тантай хослуулан гаргадаг. Эмчилгээний бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Мөн эмийн найрлага ороогүй бүтээгдэхүүн ч хийдэг.

-Одоогийн байдлаар хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна вэ?

- Бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүн маань 10 гаран нэр төрөл.

1.ВАННЫ ДАВС/ BATH SALT

  1. ХӨӨСӨН САВАН /BUBBLE SOAP
  2. СҮҮН ДҮРЛЭГ / BATH MILK
  3. УРУУЛЫН БУДАГ /LIPSTICK
  4. ГАРЫН ТОС /HAND CREAM
  5. УРУУЛЫН БАЛЬЗАМ /LIP BALM
  6. ХҮҮХДИЙН САВАН /BABY SOAP
  7. ЛАА /CANDLE
  8. НҮҮРНИЙ САВАН /FACE SOAP
  9. ХҮҮХДИЙН БИЕИЙН ТОС /CHILD BODY CREAM
  10. ГАР НҮҮРИЙН САВАН / SOAP
  11. ҮНЭРТҮҮЛЭГЧ /SCENT

Мөн манайх үйлчлүүлэгч хүсэхийн бол арьсыг нь оношлоод арьсанд нь тохирсон нүүрний тос, арьс арчилгааны ком бүтээгдэхүүн гаргаж өгдөг. Хүний физилогийн арьсны 5 үзүүлэлтийг хэмжиж үзэж байгаад тэрэнд нь тохирсон бүтээгдэхүүн хийж өгдөг байгаа.

-Зах зээлээ судлаад явж байхад юу ажиглагдсан бэ?

-Энэ чиглэлийн бизнес хийдэг хүмүүс олон байгаа. Нэрд гарсан брендүүд ч байна. Тэд нараас өрсөлдөхүйц санаа бол уламжлалтын эмийн жортой гэдгээрээ давуу талтай. Эмчилгээний бүтээгдэхүүн гэдгээрээ чиглүүлж явбал цаашдаа илүү хөгжих боломжтой.

-Гарааны бизнест хөл тавиад хувь хүн, эдийн засгийн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Өөрчлөлтүүд их гарсан. Гарааны бизнес учраас хүн цалинжуулаад хийх боломжгүй. Тийм болохоор бүх зүйлээ өөрөө хийж сурсан. “Этүгэн Интерприонер” хөтөлбөрийн дагуу сургалтууд явагддаг байгаа. Энэ санаагаа яаж хөгжүүлэх үү, шинэлэг санаа хэрхэн бүтээх үү гээд энэ сургалтууд надад их үр дүнгээ өгсөн. Өмнө нь бол юу ч мэдэхгүй оюутан явдаг байсан бол одоо арай илүү их зүйлийг бодож төлөвлөж байна

-Эмчилгээний зориулалттай гэлээ. Танай хамгийн эрэлттэй, хэрэглэгчдээс магтаал сайшаал хүртдэг бүтээгдэхүүн чинь аль нь вэ?

-Дон жи го ху гээд найрлагатай саван байдаг. Ямар үйлчилгээтэй вэ гэхээр батга, сэвх нөсөө толбыг арилгаж бүдгэрүүлэх зорилготой. Энэ саван хамгийн их зарагддаг. Батга бол нэг талаас арьсны өвчин. Батга ихтэй байсан миний батга арилчихлаа гэж хэлдэг. Дараагийн нэг бүтээгдэхүүн нуруугаар нь их юм гардаг хүмүүс байдаг. Тэр хүмүүст зориулаад усанд ороход нь хэрэглэдэг тангийн найрлагатай ванны давс байгаа. Хэрэглээд нуруугаар нь гарсан юм хатчихлаа гэж их хэлдэг. Бас шархны тос хийдэг. Энэ шархны тосыг их удаан хугацаанд туршиж байгаад гаргасан. Зөвхөн захиалгаар л хийж өгдөг. Захиалж авсан хүмүүс их үр дүнтэй байна гэж ам сайтай байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Эмчилгээний бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх зорилоготой байгаа. Монголын зах зээлд гадаадын бүтээгдэхүүн хамгийн их хувийг эзэлж байгаа. Тийм болохоор энэ гадны бүтээгдэхүүнийг орлох хэмжээний чанартай бүтээгдэхүүн хийж хэрэглэгчдэд хүргэх тийм зорилоготой ажиллаж байна.

Манайхан гадаадын бүтээгдэхүүнд их дуртай. Тэр бүтээгдэхүүнд орсон орц найрлагыг нь тэр бүр чухалчилж хардаггүй юм шиг санагддаг. Доторх найрлагуудыг нь уншаад үзвэл арьсыг цочроох харшил үүсгэх элементүүд, бодисууд орсон байдаг. Манай Монголын бүтээгдэхүүнд тийм орц найрлага харьцангуй бага, зарим бүтээгдэхүүнд байдаггүй. Манай бүтээгдэхүүний хувьд нүүрний тоснууд бүх төрлийн арьсанд зориулагдсан усан суурьтай хийгддэг.

-Худалдаалдаг газрууд байгаа юу?

-Нэрийн дэлгүүр нээх бодол байгаа. Одоохондоо онлайнаар захиалгаа авч байна. Хүргэлт 20,000 дээш худалдан авалтанд хотын А-бүсэд үнэгүй хүргэж өгнө.

Брендийг фейсбүүк хуудас: https://www.facebook.com/Galinda-Mongolia-103414617753858/  

Г.Бадамханд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд