Б.Намтай: Сэтгэл амгалан бол бие амгалан

Уншсан тоо: 7,465

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа эрүүл амьдрах ухааны талаар “Найрамдал” эмнэлгийн эмч, АУ-ы доктор Б.Намтайтай ярилцлаа.

 -Эрүүл амьдралын үндэс нь юу вэ? Та эрүүл амьдрах ухааны талаар маш олон сонирхолтой бүтээлүүд гаргасан шүү дээ.

-Хүний бие нь бие, хэл, сэтгэл гурваас бүтсэн гэж буддын гүн ухаанд үздэг шүү дээ. Харин бид бол хүний бие бодис, сэтгэл, энерги гурваас бүтсэн гэж үзэж байна. Хүн бол сэтгэлийн амьтан өглөө сэрэхээс эхлээд орой унтатлаа магадгүй унтасныхаа дараа ч гэсэн зүүдээрээ дамжуулан мэдрэлийн буюу нарийн сэтгэлийн үйл ажиллагаа явагдаж л байдаг. 5 ухаанд суралцахын удиртгал буюу бодис (витамин, эрдэс бодис), сэтгэл, энерги (эрчим хүч) гурвын балансыг тэнцвэртэй байлгаж хүн эрүүл байна.

-Шинэ зууны эрүүл мэндийн дадал буюу эрүүл амьдрах таван ухааныхаа талаар ярихгүй юу?

- Сүүлийн 20-иод жил судалж байгаа нэгэн ажил бол хэрхэн яаж өвчингүй явах вэ? хэрхэн эрүүл, урт удаан наслах вэ? гэдэг боломжийг судалж байна. Эрүүл байгаасай, урт наслаасай гэж хэлэхэд амархан. Дорно дахины анагаах ухааны ойлголтуудыг иргэд ойлгоход хүндрэлтэй байдаг. Адаглаад л хий, шар, бадгана гэж юу хэлээд байгааг ойлгоход бэрх шүү дээ. Тиймээс үүнийг ойлгохыг тулд эхлээд эрүүл мэндийн төлөв, дадал, зарчим, ухааныг ойлгох хэрэг гарна. Мэдээж хүний биеийн бүтцийг мэддэг байх нь нэн тэргүүний шаардлага юм.  

-Төлөв гэдгийн талаар дэлгэрүүлээч?

-Юун түрүүнд төлөв гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь эрүүл хүн байх үндсэн төлөв буюу баримжаа гэсэн үг. Ариун бөгөөд тунгалаг байх, амгалан бөгөөд тайван байх, хөдөлмөрч бөгөөд хөдөлгөөнтэй байх зэрэг нь эрүүл мэндийн гурван төлөв болно. Цэвэр бөгөөд тунгалаг байх төлөвийн хувьд жишээ авбал Япончууд өндөр наслалтаараа дэхийд тэргүүлдэг бөгөөд үүний шалтгааныг судлаад үзэхээр япончууд бол шингэн хоолыг голлодог. Дандаа хоёрдугаар хоол идэж болохгүй шүү дээ. Тэдгээр шингэн хоол нь шингүүр сайтай, тунгалаг өгөгдөлд таардаг. Өөрөөр хэлвэл идэж ууж байгаа хоол хүнс маань ариун тунгалаг байх ёстой.

Эрүүл амьдрах 5 зарчим нь стресс бухимдалгүй, хор хордлогоос ангид амьдрах,  цусны өтгөрөл бохирдолгүй байх,  жингийн нэмэгдэлгүй байх, мэдэхгүйн гай зэрэг болно. Үүнээс стресс бухимдалгүй байх талаар авч үзвэл хятад анагаах ухааны  “Ней жи” сударт өвчин үүсэх гүн шалтгаан нь сэтгэлийн хямралаас эхтэйг дурьдаад сэтгэл хөдлөлийг таван цул савтай харгалзуулан үзэх ба хэт баярлан хөөрөх нь зүрхийг, уур бухимдал нь элгийг, сэтгэл зовлон ба уйтгар гуниг нь уушгийг, гүн бодлогоширол нь дэлүүг, айдас цочрол нь дэлүүг гэмтээдэг гэж үздэг байна. тиймээс бие махбодийн 30 хувийг эзлэх сэтгэл амгалан байж бие амгалан байна шүү дээ.

-Эрүүл амьдрах дадал буюу ухаан гэдэг нь чухам юуг хэлээд байна?

-Сайн чанарын цай хэрэглэх, ширхэглэг үр тариа хэрэглэх, байгалийн энергиэр биеийг эрүүлжүүлэх, айраг тараг хэрэглэх, сэтгэлийн амгалан төрлийг олох зэрэг гарын таван хуруу дарах зүйлс бий. Эдгээрийг дэлгэрүүлэн ярьвал ихээхэн хугацаа шаардах болно.

-Монголчуудын эрүүл аж төрөх ёс уламжлалаас ярьвал?

-Монголчуудын эрүүл амьдрах ёс уламжлалаас орхигдуулж болхгүй нэгэн зүйл нь таван хошуу малын ашиг шимээ маш өндөр түвшинд боловсруулан ашигладаг. Жишээ нь хий цусыг төлжүүлэн, тамир тэнхээг сэлбэх ач тустай шар тос, ааруул, борви тойгны шөл, хонины махан шөл, айраг цэгээг дурьдаж болно. Айраг цэгээ бол монголчуудын бүтээсэн нэгэн гайхамшигт ундаа бөгөөд эртний монголчуудын идээ ундаа бие сувилахуйн нэгэн гол зүйл байсан. Эртний монголчууд хүйтэн сэрүүн улиралд ихэвчлэн илчлэг идээн ундаанаар голлож, халуун дулааны улиралд сүү цагаан идээгээ голлон хэрэглэдэг байсан.

-Ходоодны галын илч буурснаар олон төрлийн өвчин үүснэ гэдэг шүү дээ энэ талаар ярихгүй юу?

- Би ходоод хогийн сав биш гэдэг зохиол бичиж байсан. УАУ-ны дотор өвчин судлал гэдэг номонд дурьдсанаар эс шингэх өвчин буюу дутуу шингэсэн өвчин гэж байдаг. Энэ нь дотор өвчин бүхний шалтгаан болно гэсэн байдаг. Буруу идэх, буруу шингээх, илүү идэх, дутуу идэх бүгд эндээс үүдэлтэй. Үүнд жишээлбэл хоол хүнснийхээ сэрүүн чанарын уу эсвэл бүлээн чанрын уу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Тухайлбал хонины сүү, үнээний сүү зэрэг нь бүлээн чанарын харин сахар, тарвас зэрэг нь сэрүүн чанарын учраас эдгээрийг хольж идэх нь хоорондоо харшлах буюу утгагүй зүйл юм.

О.Цэцэгсүрэн

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд