Х.Батсуурь: Манай 5-6 их наяд төгрөг Хятадын Ардын банканд хадгалагдаж байна

Уншсан тоо: 417

Эдийн засагч Х.Батсуурь:

Манай улсын хувьд 2014 онд Монголбанк Хятадын Ардын банк буюу төв банктай хэлэлцээр хийж юань аваад оронд нь төгрөгөө өгсөн своп хэлцэл хийсэн. Миний санаж байгаагаар 15 тэрбум юань зээлж авсан. Гурван жилийн хугацаатай байсан. Ингээд 2017 оны наймдугаар сард буцааж егөхөөр болсон. Гэвч буцааж өгч чадаагүй. Тиймээс гурван жилийн хугацаатай сунгасан.

Тэгэхээр 2020 оны наймдугаар сард 15 тэрбум юаниа буцааж өгнө. Төгрөгөө буцааж авна гэсэн үг. Миний санаж байгаагаар 15 тэрбум юань дээр нэмж 5 тэрбумыг авсан санагдаж байна. Нийтдээ 20 тэрбум юанийн зээл своп хэлцлээр авчихсан гэсэн үг. Үүнтэй дүйх хэмжээний төгрөгийг Хятадад шилжүүлчихсэн байгаа.  Манай 5-6 их наяд төгрөг Хятадын Ардын банканд хадгалагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд