43 жилийн өмнөх гэрэл зургууд: Улаанбаатар хот, Гандангийн дэнж, нийслэлчүүд

Уншсан тоо: 186

Зөвлөлтөд суух томилолтоо дуусгаж Их Британид улсаа төлөөлөн суух Элчингээр томилогдохын өмнөхөн дипломатч Тьерри де Грубен ЗХУ-ын хамгийн ойрын холбоотон, Азийн өндөрлөгт орших БНМАУ-ыг үзээд буцахаар шийдсэн нь энэ.

Өдгөөгөөс 43 жилийн тэртээ 1976 оны хоёрдугаар сард БНМАУ-д Бельгийн Вант улсаас ЗХУ-д суух Элчин сайд, дипломатч Тьерри де Грубен айлчлан ирж байжээ. Зөвлөлтөд суух томилолтоо дуусгаж Их Британид улсаа төлөөлөн суух Элчингээр томилогдохын өмнөхөн дипломатч Тьерри де Грубен ЗХУ-ын хамгийн ойрын холбоотон, Азийн өндөрлөгт орших БНМАУ-ыг үзээд буцахаар шийдсэн нь энэ. Тэр үедээ гэрэл зургийн хальсандаа нэлээд тооны зураг буулгаж, хадгалсныг 2017 онд хүү нь болох Кристофер де Грубен фэйсбүүк хуудастаа оруулж байсан юм. Урт удаан хугацаанд хадгалагдсаар байсан, түүхийн гэрч болсон гайхалтай гэрэл зургуудыг дэлгэхдээ хүү де Грубен "Монгол Улс 1976 оны өвлөөс маш их өөрчлөгдсөн нь дамжиггүй. Би одоогийн Улаанбаатар хотыг харахыг маш их хүсч байна” хэмээн бичжээ. 1976 онд Монголчууд ямаршуухан аж төрж байсан талаархи түүхийн ховор зургуудыг сонирхоно уу. Доорхи гэрэл зургууд Тьерри де Грубений өмч болно.

 Нэг. Улаанбаатар хот, Гандангийн дэнж, нийслэлчүүд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд