Үнэ төлбөргүй суралцах боломжтой онлайн сургалтууд

Уншсан тоо: 1,169

Интернет гэдэг хүн бүрийн мэдэхгүй, чадахгүй бүхнийг  зааж сургадаг  асар том тохилог номын сан болжээ. Онлайнаар суралцаж, цаг мөнгөө хэмнэхэд тань тус болох үүднээс завандаа ороод мэдлэгээ дээшлүүлэх боломжтой сайтуудын жагсаалтыг танд хүргэж байна.

 

  1. Future Learn Study – Хамгийн өргөн сонголттой Бизнес, Харилцаа, Урлаг, Загварын ийн чиглэлийг хичээлүүдийг эндээс үзэж болно. Хичээлүүд нь дунджаар 3-8 долоо хоногийн хугацаан үргэлжилдэг.
  2. Mooc – Бүх төрлийн үнэгүй болон төлбөртэй курсуудыг санал болгодог.
  3. Alison.com– Бизнес, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцах боломжтой.
  4. Khan Academy – Математик, Хими, Физикийн чиглэлийн хичээлүүдийг үнэгүй үзэх боломжтой.
  5. Udemy– Ихэвчлэн техникийн чадвар олгох онлайн сургалтууд байдаг.
  6. Highbrow– Үнэгүй 10 өдрийн курс + Өдрийн 5 минутын хичээлүүдийг и-мэйлээр явуулж, даалгавраа хийхийг сануулдаг.
  7. Academic Earth– MIT, Standford-ийн их сургуулиудад үздэг хичээлийн агуулга болон видеог үзэх боломжтой.
  8. Harvard free online course- Энэ сайтаас Harvard-ийн их сургуульд үздэг abstract-уудыг харж цаашид гүнзгийрүүлэн судлах боломжтой.
  9. Learnist– Share what you know буюу “Мэддэг бүхнээ бусадтайгаа хуваалц” гэсэн уриатай бусдаас суралцах бас бусдад заах боломжтой сайт
  10. Villageearth.org– Харилцааны чиглэлээр 20 гаруй курсэд үнэ төлбөргүй суралцаж болно.
  11. MIT opencourseware-MIT-д үздэг хичээлүүдээс суралцах боломжтой.
  12. Open to study–Төслийн менежментээс эхлээд “Зураг авах урлаг” хүртэлх бүхий л төрлийн онлайн хичээлүүдийг эндээс үзэх боломжтой.
  13. Hubspot Academy – Inbound Marketing Certificate, Hubspot Academy нь өөрийн Инбаунд маркетингийн сургалтыг үнэ төлбөргүйгээр сурах боломжийг олгодог. Та 12 хичээлээс бүрдсэн энэ сургалтын дараа та шалгалт өгөх ба шалгалтаа амжилттай давбал танд сертификат олгодог.

Онлайн сургалтын давуу тал:

-Та заавал өөрийн биеэр очиж хичээлд суух шаардлагагүй

-Хаанаас ч сургалтын хөтөлбөрөө сонгон суралцаж болно

-Та ажил болон боловсролыг хослуулах боломжтой

-Та өөрийн суралцах цагийг зохион байгуулж, өөрийн хүссэн цагтаа үзэж болно.

Г.ЖАРГАЛ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд