Хий хямарсныг илтгэх шинж тэмдгүүд

Уншсан тоо: 4,511

Йог, бясалгалын багш Т.Алтангэрэл "Сумочин аав Йогчин ээж" нэртэй фейсбүүк группээрээ дамжуулан эрүүл амьдрахуйн олон мэдээллүүдийг хүргэдэг билээ.

Тэдгээрээс энэ удаад "Хий хямрах үеийн шинж тэмдэг"-ийн тухай хүргэж байна. Хийг хэрхэн дарах, хий давамгайлсан хүмүүс ямар дэглэм барьж эрүүл байх тухай зөвлөгөөг "Сумочин аав Йогчин ээж" группээс аваарай.

Хий хямрах үеийн шинж тэмдэг: 

- Санаа зовних 

- Ядрах, амарч чадахгүй байх, архаг ядаргаанд орох, биеийн эсэргүүцэл сулрах 

- Бухимдуу болох, төвлөрч чадахгүй байх 

- Түгшүүртэй, аймхай болох 

- Зөрүүд болох 

- Тэвчээргүй, цөхөрсөн, хэтэрхий идэвхтэй болох 

- Маанагтах, мансуурах 

- Ичимхий, итгэл найдваргүй болох, тайван бус 

- Шийдвэр гаргаж чадахгүй болох 

- Жин хасах, тураалд орох 

- Нойргүйдэл, шөнө дунд сэрж буцаж унтаж чадахгүй болох 

- Үе мөч хөшүүн, өвчтэй болох, үе мөчний үрэвсэл, бие янгинах зовиурлах шинж илрэх 

- Цочмог хөдөлгөөн 

- Хүйтэн агаарт их эмзэг болох 

- Хумс хугарах 

- Арьс хуурайших, уруул хагарах 

- Багтрах 

- Зүрхний хэм алдагдах 

- Өтгөн хатах, гэдэс дүүрэх, хийдэх, огих, зогьсох 

- Хоолой хуурайших, өвдөх, нүд хуурайших 

Хий тэнцвэртэй үедээ оюун ухаан хурц тунгалаг, биеийн эдүүд зөв үүсэлтэй, хоол боловсруулалт жигд, ялгаруулалт сайтай, дархлаа сайн, гүн нойрсдог, санаачлагатай бүтээлч байдаг. 

Хий тэнцвэргүй үедээ санаа зовних, оюун ухаан хэт идэвхтэй, амьсгал хүндрэлтэй, хуурай ханиалгах, хоолой өвдөх, чих өвдөх, ядрах, хоол боловсруулалт удаан, хий дүүрэх, гэдэс зангирах, шингэц муу, сарын тэмдэг асуудалтай, нурууны доод хэсгээр өвдөх, гүйлгэх гэх мэт сөрөг шинж тэмдгүүд гарахаас гадна арьс хуурай барзгар болох, стрессдэх, бие салганах, цусны эргэлт муудах зэрэг олон сөрөг үр дагавар байдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд