Ч.Хүрэлбаатар: Мөнгө угаахын эсрэг шийдэгдсэн хэрэг нэг ч байхгүй

Уншсан тоо: 87

 Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын хурал энэ сарын 13-нд АНУ-д болох юм байна. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

"Саарал жагсаалтын асуудлаар Монгол Улсдаа хийсэн гол ажлуудаа хоёр удаа очиж тайлагнасан байгаа. Танилцуулгаа хийгээд нийлээд олон зүйлүүд дээр ахиц гарсан байна гэдгээ тайлагнасан. Одоо аравдугаар сарын 13-18-ны хооронд Францад болох хурлаар энэ саарал жагсаалтад орох эсэхийг шийдвэрлэнэ.

Үндсэндээ хэд хэдэн асуудлууд байгаа. Би том зургаар нь ярьж байна. Нэгдүгээрт, мөнгө угаах терроризмын эсрэг шийдэгдсэн гэмт хэрэг өнөөдөр ширхэг ч байхгүй, Монголд. Ийм хэрэг байхгүй юм уу гэхээр байгаад байдаг. Нөгөө Ил тодын хууль гээд 32 их наядтай тэнцүү хэмжээний мөнгийг ил болгочихсон. Үүнтэй холбоотойгоор сайн тэмцэхгүй байна гэдэг зүйл яригдаж байгаа.

Хоёрдугаарт, санхүүгийн хяналтын асуудлууд байгаа. Үүний дотор арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн эх үүсвэрүүд нь ил тод байна уу, тодорхой хуулийн дагуу байна уу. Эх үүсвэрүүд нь хуулийн дагуу байна уу гэдэгт аудит хийгдсэн үр дүн нэлээд нөлөөлөх болов уу.

Дээр нь санхүүгийн хяналт шалгалтын хувьд одоо хийгдэх ёстой зүйлүүд байдаг. Тухайлбал, ББСБ-д хийгдэх ёстой ажлууд тэр хэмжээндээ бүрэн гүйцэд хийгдэж байна уу, үгүй юу, тодорхой хэмжээний ажлууд хийгдэх ёстой гэж ойлгож байгаа. Хар тамхитай тэмцэх чиглэлийн ажлуудад тодорхой ахиц дэвшлүүд гарсан байх ёстой гэж үзэж байна.

Саарал жагсаалтадд орсон зүйлүүдээ бид цэгцэлж янзлах ёстой. Цэгцэлж янзална аа гэдэг нь бид хийнэ ээ гээд хэлээд орхичих биш, хийсэн ажлаа улирал болгондоо очиж тайлагнана" хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд