Мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин” шагнал хүртлээ

Уншсан тоо: 3,797

Мисс А.Баярцэцэг 41 дэх удаагийн Флоренцийн Эмэгтэй Кино Уран Бүтээлчдийн Фестивалиас "Шилдэг Жүжигчин" шагналыг хүртлээ.
А.Баярцэцэг Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” кино киноны гол дүрийг бүтээсэн юм. 
Киноны ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Д.Батбилэг, дууны найруулагчаар О.Цэгмид, хөгжмийн зохиолчоор Д.Эрдэнэбат нар  ажиллаж, кино зураг авалтыг Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрхан ууланд авсан.
Тэрээр “Хөх Тавилан" киноны зураг авалтын өмнөхөн үе хайртай хүмүүсээ ар араас нь алдсан миний амьдралын хамгийн гунигтай үеүүдийн нэг байсан. Тэр бүх дурсамж энэ дүрийг бүтээхэд ашиглагдаж билээ. Бас аав, ээж, эмээ, өвөөгийн маань нутаг Говь-Алтайн Ээж Хайрханд хийгдсэн уран бүтээл болохоор тэнгэр хангай ивээж, надаас хавь илүү, туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн олон уран бүтээлчид, жүжигчдийнхээ тус дэмээр бүтсэн дүр маань Монголынхоо нэрийг гаргалаа” гэлээ.
О.ЦЭЦЭГСҮРЭН  
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд